Гутал: Гутлын хувьд та ямар материалтай гутал авснаас хамаарч цэвэрлэгээ арчилгаа хийгдэнэ. Жишээлбэл: Арьсан гутал : зориулалтайн гутал пүүз цэвэрлэдэг хөөсрүүлэгч шингэн бүтээгдэхүүнээр цэвэрлэнэ хатсаны дараа илгэн арьсан гутлын сойтог болон балруул гэх мэт бусад бүтээгдэхүүн хэрэглэнэ. Карбон болон меш даавуу гэх мэт бусад төрлийн материалтай гутлыг: Мөн адил зориулалтын шингэнээр зөөлөн үрж дотор гадна хэсгийг хөөсрүүлж цэвэрлэнэ. Хувцас болон бусад бүтээгдэхүүн: Шошго дээрх зааврын дагуу цэвэрлэнэ
Герман, Итали, Швейцар зэрэг европын нэлээд хэд хэдэн улсаас Монголд албан ёсны борлуулах эрхтэйгээр импортлон борлуулдаг тул хэмжээ стандарт өмсгөлтэй байгаа. Зарим гуталын өмсгөл ямар зориулалтаар өмсөхөөс хамаараад 1 размер бага байдаг. Жишээ нь авиралтын гутал болон өвлийн гутал авахдаа 1 размер том авна. Тиймээс та ямарч зориулалтаар өмсөх байсан үргэлж яг өөрийн өмсдөг хэмжээнээс 0,5 ~ 1 размер том авна уу !! Хувцас гэх мэт бусад бүтээгдэхүүний хувьд бидний өмсдөг Asia өмсгөлөөс 1 размер том байдаг тул та L өмсдөг бол M авна. Гэхдээ та өөрийн хэмжээг яг сайн мэдэхгүй эргэлзэж байвал ямагт захиалга өгөхөөс өмнө манай чатбот болон Instagram, Facebook рүү хандан размер хэмжилтээ хийлгэж зөвлөгөө авж захиалга өгөөрэй баярлалаа
Герман, Итали, Швейцар, Франц зэрэг европын нэлээд хэд хэдэн улсаас Олон улс болон Монгол улс руу борлуулдаг. Ихэнх бүтээгдэхүүн герман дахь дэлгүүрт бэлэн байдаг тул голцуу германаас шууд олон улс руу агаарын ачаагаар очно
Тухайн захиалсан өдрөөс стандарт хугацаа нь 7 ~ 14 хоногт. Герман DHL + Монгол шуудан хоорондын нислэгээс хамаараад ирнэ. Ирсэн үедээ тантай манай дэлгүүрээс холбогдож захиалсан бараа нь ирсэн мэдэгдэнэ эсвэл танд tracking code илгээж болно. Заримдаа нислэг бага ачаалал ихтэй эсвэл германд баяр ойртох эсвэл Герман DHL шуудан тээвэр ложистик дотоод асуудал, цаг агаар гэх мэт манай байгуулаагаас хамаарахгүй хүчин зүйлсүүд бий гэдгийг та ойлгоорой тийм үед 21~ 30 хоног хугацаанд хүлээгдэх үе бий та хүлээгээд ойлгоод бараа бүтээгдэхүүнээ аваарай баярлалаа
Ачаалал хэвийн үед тухайн захиалсан өдөртөө таны гарт очно Ачаалал ихтэй үед 1-2 хоногт таны гарт очно
Монгол дахь агуулах: Blue Gem Mall, 2-р орц, 6-р давхар, Улаанбаатар, Герман дахь хаяг: Parkplatz Skyline Plaza, Europa-Allee 6, 60327 Frankfurt am Main, Герман
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл