brandKEEN

KEEN | Revel IV Polar Waterproof

1,299,000₮
Богино тайлбар
✅ ЗАХИАЛГА ▫️ Size: 40 ~ 48

🥾 KEEN Revel IV Polar Waterproof Boot

– Хүйтэн өвлийн өдөр тутмын хэрэглээ болон хөнгөн аялалд зориулагдсан, дулаахан, ус нэвтрүүлэхгүй, маш барьцтай өвлийн гутал. Хөл дулаан барих 200g дулаалга, KEEN.DRY усны хамгаалалт, мөсөн гадаргууд зориулсан тусгай улны хийц нь Монголын өвлийн нөхцөлд ч найдвартай, тав тухтай алхах боломж өгдөг.


🔷 Онцлог, Давуу талууд:

200g дулаалга – Өвлийн жинхэнэ хүйтэнд хөл дулаахан. Өдөржин гадаа байхад ч дулаан алдахгүй.

KEEN.DRY ус нэвтрүүлэхгүй мембран – Цас, хайлсан мөс, шавартай нөхцөлд хөл бүрэн хуурай.

Polar Traction өвлийн ул – Мөсөн гадаргуу, хальтиргаатай цасанд маш сайн барьцтай. Хотын мөстэй замд ч итгэлтэй алхана.

Дулаан хадгалах дотор тавцан – Газраас хүйтэн шууд дамжихгүй, улнаас дулааныг тусгаарлана.

Mid-cut хамгаалалттай крои – Шагайг сайн дэмжиж, цас оролгүй, тогтвортой алхалт өгдөг.

Тав тухтай, зөөлөн дэвсгэрлэг бүтэц – Өдөр тутам олон цаг өмсөхөд хөл ядраахгүй, KEEN-ийн алдарт өргөн угалзтай зөөлөн суулттай.


❄️ Өвөл өмсөх температурын хүрээ: –30°C


🎯 Зориулалт:

✔️ Өдөр тутмын өвлийн хэрэглээ (мөс, цас ихтэй үед)

✔️ Хөнгөн hiking, цасанд алхалт, хот–байгаль холимог хэрэглээ

✔️ Ус нэвтрүүлэхгүй, дулаахан, барьц сайтай гутал хайж буй хэрэглэгч

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ArdPay

Ard app ашиглан зээлээр авах

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл